Үндсэн агуулга руу шилжих
NTV ачаалж байна
NEWSFM
Улаанбаатар2026.10.27 · Мя

Сонин хачин

1 мин уншихҮзсэн:5

Номын санд 43 жил хоцорсон ном буцаан иржээ

Нийтлэгч,Б Ариунаа

Номын санд 43 жил хоцорсон ном буцаан иржээ

Канадын Бритиш Колумби мужийн номын санд 43 жилийн өмнө буцаах ёстой байсан ном энэ сарын эхээр гэнэт иржээ. Викториа хотын нийтийн номын сангийн ажилтнууд хуучин номын буцаалтыг шалгах үеэр Херман Воукийн 1978 онд хэвлэгдсэн War and Remembrance романыг олж илрүүлсэн байна.

Номын доторх картанд 1983 оны есдүгээр сарын 1-нд буцаах ёстой гэж тэмдэглэжээ. Гэвч хэн авсан, хаана хадгалж байсныг тогтоох боломжгүй аж. Хуучин журмаар хоног тутам 20 центээр торгууль тооцсон бол 43 жилийн хоцролтын төлбөр ойролцоогоор 3,100 ам.доллар болох байв. Гэхдээ номын сан торгууль нэхэмжлэхгүй гэдгээ мэдэгджээ.

Хуваалцах

Энэ мэдээ танд ямар санагдав?

0 сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та үлдээгээрэй.