Оросын өмнөд Сибирь дэх Денисовын агуйгаас мөстлөгийн үед амьдарч байсан, сарлагтай төстэй том биетэй амьтны үлдэгдлийг судлаачид илрүүлжээ. “Yak X” гэж түр нэрлэсэн уг амьтны ясан хэлтэрхийд эртний ДНХ-ийн шинжилгээ хийхэд орчин үеийн сарлагийн өвөгтэй ойролцоогоор 400 мянган жилийн өмнө салбарласан тусдаа төрөл болох нь тогтоогдсон байна. Шинжилгээнд нийт 20 ясны хэлтэрхий хамруулсны 14-ийг нь Денисовын агуйгаас олжээ. Хамгийн эртний үлдэгдэл нь 250–200 мянган жилийн өмнөх, харин хамгийн залуу нь ойролцоогоор 27 мянган жилийн настай аж. Энэ нээлт нь мөстлөгийн үеийн амьтдын төрөл зүйл, тэдгээрийн хувьслын түүхийг илүү нарийвчлан ойлгоход тусална.
Сонин хачин
1 мин уншихҮзсэн:0
1. Сибирийн агуйгаас мөстлөгийн үед амьдарч байсан, өмнө нь мэдэгдээгүй амьтны ул мөр олжээ
Нийтлэгч,Б Ариунаа
Мэдээний хураангуй
Оросын өмнөд Сибирь дэх Денисовын агуйгаас мөстлөгийн үед амьдарч байсан, сарлагтай төстэй том биетэй амьтны үлдэгдлийг судлаачид илрүүлжээ.




0 сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та үлдээгээрэй.