“Million Dollar Baby” киногоороо “Оскар”-ын шагнал хүртсэн жүжигчин Хилари Суонк 52 насандаа гурав дахь хүүхдээ хүлээж буйгаа зарлаж, шүтэн бишрэгчдээ баярлуулжээ.
Тэрээр аравдугаар сарын 14-нд нөхөр Филип Шнайдер болон гэр бүлийнхэнтэйгээ гэрэлтдэг саваа ашиглан бүжиглэж буй бичлэгээ цахим хуудсандаа нийтэлсэн байна. Бичлэгийн төгсгөлд жүжигчин жирэмсэн гэдгээ илчилж, “Олон хүн дараагийн ямар төсөл дээр ажиллахыг минь асууж байсан. Энэ төсөл арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ” хэмээн хөгжилтэйгөөр бичжээ.
Суонк, Шнайдер нар 2023 онд ихэр хүүхэдтэй болсон бөгөөд энэ удаа гэр бүлээ дахин нэг гишүүнээр нэмэх гэж байна. Жүжигчин жирэмсний тухайгаа өвөрмөц аргаар зарласан нь олон нийтийн сүлжээнд олны анхаарал татжээ.




0 сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та үлдээгээрэй.