Үндсэн агуулга руу шилжих
NTV ачаалж байна
NEWSFM
Улаанбаатар2026.10.27 · Мя

2026 оны 10 сар

Жинлүүр, Өрнийн зурхай

09.23 – 10.22

Жинлүүр, Энэ сарын зурхай

Энэ сарын зурхай

Зурхайн мэдээлэл олдсонгүй.

Зан байдал

Энэ ордод төрсөн хүн гоёмсог аятайхан төрхтэй, хөнгөн саруул ухаантай. Тэр бусдыг хайрлах чадвартай. Жинлүүр маш хүчтэй сэтгэлийн хөөрөлд автдаг. Гутрал гуниг, баяр баясгалан тохиолдоход ихээхэн нухацтай философ ханддаг тул асуудлыг зөв шийдэж чаддаг. Бүр түүнд өвчин, зовлон ирсэн ч амьдралаа зохицуулдаг.

Жинлүүр нь агаар махбодьтой бөгөөд энэхүү агаар нь - хүйтэн, тайван, төвлөрсөн ба ямагт учиртай, үнэмшилтэй.

Тэр оюун ухаан ихтэй мөртлөө гайхалтай гэнэн хүн. Олон Цагаар ярьж чадна тэгэхдээ бас бусдыг ч сонсоно. Жинлүүр бол идэвхитэй хүмүүс боловч ямар нэгэн юмыг яаруу хийдэггүй.

Тэр Жинлүүр учраас байнга тэнцвэрээ олохыг тэмүүлнэ. Тэр ямагт тэнцвэр, зөв газар, хэрэгтэй үг зэргийг хайдаг. Жинлүүр бол хэмжээний тэмдэг тиймээс тэр цаг хугацааг маш сайн мэдэрдэг.

Тэр аливаа зүйлд алтан дундыг баримтлахыг тэмүүлдэг ч дунд зэргийн байх дургүй. Буулт хийхдээ мөн үзэл бодлоо өөрчлөхдөө амархан. Тэр сэтгэлийн тэнхээ багатай, түүнд "үгүй" гэж хэлэх нь хэцүү байдаг. Шуналд, дур хүсэлд амархан автагддаг.

Өөрийн тогтсон үзлийнхөө төлөө тэмцэх нь ховор. Ухрах нь амархан, үүрэг хариуцлага хүлээх их дургүй. Хариуцлагагүй байсны улмаас гэмших явдалд хүргэдэг. Азгүйтэлдээ их шаналдаг. Шийдвэр гаргаж мөн өөрийн идэвхигүй байдалтайгаа тэмцэж сурах хэрэгтэй. Орчин тойрныхоо байдлаас тэр их хамаардаг. Тэр бүх амьдралынхаа турш хүмүүсийг байлдан дагуулахыг оролддог. Магтаал, гайхан бишрэлт, хайр, дассан сэтгэл зэрэг түүнд маш хэрэгтэй. Хайрлуулахгүйгээр амьдарч чадахгүй. Үүний тулд тэр өөрийн сэтгэл татам, бялдууч, уян зөөлөн, өгөөмөр, сайхан сэтгэл зэрэг бүгдийг гаргадаг. Бусдад дуртайяа тус хүргэдэг, бусдын үзэл бодлыг хуваалцаж, ойлгохыг хичээдэг. Хүмүүсийн толгойг яаж эргүүлэхээ ч мэддэг.

Жинлүүрийн зан аашинд бас сайхан сэтгэл, цэвэр ариун сэтгэл, эелдэг зөөлөн, шударга ёс, шалтгааныг ил тод тодорхойлох чадвар зэрэг байдаг. Бууж өгөх, найр тавих туйлын дургүй. Хэрсүү, мэргэн тэрээр хүмүүсийн хоорондох зөрчилдөөнтэй байдалд ихэвчлэн зохицуулагч /буфер/ болдог. Туйлдаа хүрсэн явдалд дургүй, жишээ нь хорон санаа гаргах. Дайсантай байх нь ховор. Бусдад нөлөө үзуүлж чаддаг. Гэхдээ бас найзууддаа атаархуу ханддаг, ялангуяа хэрвээ найзууд нь амжилтанд хүрсэн бол.

Ая хөгжмийг болон яруу найргийг их үнэлдэг. Гоё бүх юманд дуртай, уран сэтгэлгээтэй. Гоо үзэсгэлэн болон өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ байнга байдаг. Бөгчим, гэрэл муутай өрөөнд байх дургүй, харанхуйг үзэн яддаг. Гоё хувцас, гоё тавилга болон нүд баясгах юм бүхэнд дуртай.

Тэнцвэрээ алдвал өөдрөг сэтгэл нь унтарч дарамтанд орж тэвдэх болдог. Сонголтын өмнө шийдэмгий бус байдалд орж болно. Гэхдээ хэрвээ Жинлүүр тэнцвэртэй байгаа бол түүний ухаан зүрх хоёр хоорондоо зохицдог. Жинлүүр бол намрын тэмдэг гэдэг нь оргүй үг биш, дундын тэмдэг юм, учир нь өвөл - хүйтэн, зун - халуун.

Түүний ааш хувирах нь - түүний энгийн байдал. Түүний инээмсэглэл таны хүйтэн байдлыг хайлуулна, түүний инээмсэглэлийн өмнө тэсвэртэй байх хэцүү.

Амжилт, бүтээл

Нар жинлүүрийн ордонд байх үед төрсөн хүмүүс баян чинээлэг, хүч чадалтай байх болно. Гэр бүлийн тань уур амьсгал дулаан байж, гадаад ертөнцтэй харьцахад чухал үндэс суурь болох юм. Өнгөрч байгаа бүхэн танд тааламжтай байна. Амьдрал тань урьд өмнөхөөсөө ч илүү гэрэл гэгээтэй байх болно. Бизнесийн ажил хэрэгтээ та шинийг санаачилж эрч хүчтэй байх бололтой. Хэдийгээр таны ажил хэрэг хэлбэлзэх боловч зохион байгуулалттай байснаар амжилтанд хүрэх болно. Хувийн санхүүгийн асуудалд болгоомжтой ханд. Учир нь, түргэн олсон мөнгө түргэн л үрэгдэнэ. Харин таны төлөвлөж буй урт хугацааны төлөвлөгөө илүү их ашигтай байх бололтой. Ажил хэргийн хувьд та бусдын тэргүүнд явах болно. Аялал жуулчлалын хувьд тийм ч таатай биш байна. Гэхдээ амралт зугаалгаар ойр зуур явахад сайн. Ном, кино үзэж цагаа өнгөрөөх нь аялал зугаалгаас илүү таатай байх тул сонголтоо хийхдээ анхаараарай. Амьдралынхаа хэв маягт онцгой анхаарах нь эрүүл мэндээ таатай байлгах гол түлхүүр болно. Хайр дурлалын асуудал танд ээлтэй байна. Хайртдаа өгсөн амлалт таны амьдралыг илүү гүн гүнзгий утга учиртай болгоно.

Эрүүл мэнд

Өвчин эсэргүүцэх дархлал тааруухан. Гадаад төрх нь хуурамч байдаг. Гол дайснууд нь чийг бам, хүйтэн хоол. Үе мөчний болоод нуруу нугасны өвчин тусах хандлагатай. Арьсны өнгө байдал нь ялангуяа нүдний зовхины өнгө эрүүл мэндийнх нь толь болдог. Эмзэг эрхтэн нь бөөр. Согтууруулах ундаанд тийм амархан автдаг, согтдог хүмүүс байхгүй. Давсыг аль болох д бага хэрэглэвэл сайн. Цагаан цуу, хүчлүүд, нимбэгийн төрлийн жимс хортой. Эдгээрийг аль болох бага хэрэглэж, эсвэл өөр зүйлээр солих хэрэгтэй. Тухайлбал цууны оронд цөцгийн тос хэрэглэх гэх мэт. Мэдрэлийн систем нь тийм ч сайнгүй. Үзэн ядалт, дургүйцэл ажил болон гэрийн орчны өөдгүй хүрээлэл янз бүрийн хямралын шалтгаан болдог. Өвдсөн тохиолдолд бусдаар халамжлуулж, хайрлуулж, өрөвдүүлэх дуртай. Тэдэнд амьдралын эрч хүч дутдаг. Гимнастик хийвэл сайн. Цусны эргэлт тааруухан бол хөл гараа дулаан байлгах орчныг бүрдүүлэн сарнай цэцэг тариарай. Эрүүл байхыг хүсвэл: Цаг агаарын нэгэн хэмд амьдарч тавтай орчныг бүрдүүлэн, сарнай цэцэг тариарай. Теннис тоглож, тэшүүрээр гулгаж, сард 1-2 удаа иллэгэнд явж, химийн гаралтай эм тариа хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Ажил, мэргэжил

Шууд шийдвэр гаргаж чаддаггүй тул Жинлүүр мэргэжлээ сонгоход амаргүй. Түүнд олон боломж, олон саналууд байдаг. Үүнийг сонголтоо хийхэд нь битгий яаруул. Хэрэгтэй зүйлээ ойлгохын тулд эрч хүч болон цаг хугацаа их зарцуулдаг улмаар амархан ядардаг. Түүнд туслах хэрэгтэй, гэхдээ их эелдгээр. Урт удаан, шаргуу, их ажиллах чадвартай боловч харин дараа залхуу нь хүрч амархан ядардаг. Идэвхтэй үеээ амралттайгаа ээлжлэх хэрэгтэй гэдгээ тэр сайн мэдэрдэг. Хамт олны дунд сайн ажилладаг, бусадтай эв дүйтэй харьцдаг. Гэхдээ эргэн тойрны байдал түүнд маш их нөлөөлдөг. Эгэл жирийн эвдүйгүй, бохир, хийрхэг байдлыг тэвчдэггүй.  Ийм байдалд байснаараа их зовж шаналдаг. Удирдах чадвартай, тушаал өгөхдөө хөнгөн, албаддаггүи. Хариуцлагатай, ажил хэргийн сайн чанаруудтай.

Жинлүүр бусдын бодол санаагаар гүйцэтгэхийг шаардсан ажлыг маш сайн хийдэг. Ажлын сүүлчийн зураасыг хийх нь түүнд илүү сайн тохирдог. Юүг ч засч, сайжруулж чадна. Хэрэгтэй мөч цаг хугацааны мэдрэмж нь гайхалтай сайн. Гэхдээ бусдын санааг сайжруулснаар сонирхогч болох аюултай.

Мэдлэгийг их өндрөөр үнэлдэг, төрөл бүрийн мэдээлэл, мэдээ баримт цуглуулах хандлагатай. Түүнээс аливаа зүйлийг нуухыг тэр тэвчдэггүй.

Хэцүү, бэрх, хүнд ажлаас тэр айж эмээдэг, ажлаасаа шууд ухарч, хойшоо болдог.

Энэ ордод олон зураач, жүжигчид төрсөн юм. Гоо үзэсгэлэн, зохицол, хөг аялгуу зэрэг нь түүний амьдралд маш том үүрэг гүйцэтгэдэг. Мөн эдгээрийн дунд олон дипломатч, хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нар бий.

Мөнгөтэй их болгоомжтой харьцдаг, төсөвөө бодож чаддаг, ингэснээр мөнгөний боол болдоггүй. Тооцоогоо шалгах, өрөө нэхэх, цалингаа нэмүүлэхийг шаардах зэрэг нь түүний занд байдаггүй.

Жинлүүрт тохирох илүү сайн үйл ажиллагааны хүрээ бол - зугаа цэнгэл болон моод. Тэр маш гайхалтай загвар зохион бүтээгч, чимэглэгч, урлагийн эд зүйлсийн худалдагч, эртний эд зүйлс цуглуулагч, шоу - бизнесийн ажилтан мөн шүүгч, өмгөөлөгч болж чадна.

Хайр дурлал, гэр бүл

Жинлүүр өөрөө агаарт харъяалагддаг тул хайрт хүн болон найз нөхдөө өөрийн махбодиос эсвэл галаас сонгох хэрэгтэй. Зарчмын хувьд хэрвээ ус нь салхинаас айхгүй бол агаар нь устай мөн газар нь салхины эсрэг биш бол нийцнэ.

Жинлүүрт/ бусад ордуудаас илүү/ хайртай хүн хэрэгтэй үгүи бол тэр өөрийн төгс төгөлдрийг мэдрэхээ болино.

Жинлүүрийн ордон Охин болон Хилэнцийн ордуудын дунд оршдог. Охины - оюун ухаандаа захирагддаг, Хилэнцийн - хүсэлдээ захирагддаг зан чанарын аль аль нь Жинлүүрт бий. Хүчтэй, оргилүүн хүсэлд автагдах нь ховор. Хүчтэй сэтгэлийн хөөрөл эрч хүч болон биеийн тэнхээ багатай. Түүний хүсэл нь хэт зөөлөн.

Тэд мэдрэмжийнхээ боол байх нь ховор. Анхны харцаар дурладаггүй. Хайр дурлалын явдлууд нь олон биш, харин өөрт нь анхны харцаар дурлаж болмоор. Тэр их өндөр шаардлагатай, тэр нэгэн зэрэг хайр, анхаарал, тайван байдлыг шаарддаг. Түүний мэдрэмж, сэтгэлийг үнэлвэл тэр аз жаргалтай байдаг.

Жинлүүрийн эмэгтэй нь ч эрэгтэй нь ч ихэвчлэн дараах байдалд ордог: хоёрын нэгийг нь сонгох. Гэхдээ Жинлүүр аль алийг нь найзаа болгож, нийцэшгүйг холбохыг оролддог. Жинлүүр шийдвэр гаргахдаа сэтгэл зүрхээ чагнах мөн хүмүүсийг хайрлаж сурах хэрэгтэй. Ихэвчлэн ганцаараа үлдэхээс айсандаа л гэрлэдэг.

Хүмүүстэй эвтэй, найртай харьцаж, таалагдаж чаддаг гэвч түүнд хүчтэй мэдрэхүй, сэтгэлийн золбоолог зан дутагддаг. Тэр хамтрагчийнхаа ашигтай тал, гадаад гоо үзэмж зэргээс илүү дотоод гоо үзэсгэлэн, чин үнэнч зан, мэдрэмж зэргийг эрхэмлэнэ.

Тэр том хотод амьдрах мөн найз нөхөдтэйгээ харьцах, зочид хүлээн авах дуртай. Түүний гэр нь маш гоёмсог, дотор нь зөндөө олон гоё эд зүйлтэй, олон цэцгүүдтэй. Наргиж цэнгэх мөн амьдралаас таашаал авах дуртай. Тэр уран зураг, театр, дуурь зэрэгт татагддаг. Жинлүүр - эмэгтэй гоё хувцас цуглуулан өдөржингөө дэлгүүрээр явж чадна.

Жинлүүр, гэр бүлдээ сэтгэл нийцсэн харьцаа бий болгохыг тэмүүлдэг. Гэр бүлийн гишүүд олон байх нь ховор. Хүүхдээ хүндэлдэг мөн хүмүүсийг ч хүндлэхийг сургадаг. Хүүхэдтэйгээ үеийн юм шиг ярихыг хичээдэг. Хүүхэд өөрийг нь ойлгоно, зөвлөнө, дэмжинэ гэдэгт эцэг эхдээ найдаж болно. Учир нь тэр хүүхдийн хүндэтгэлийг хүлээж, итгүүлж, үнэмшүүлэх авъяастай түл хүүхдүүдтэй харьцаж чаддаг.

Энэ ордонд төрсөн хүмүүс: Лермонтов, Эйзэнхауэр, Махатма Ганди, Сара Бернар, Бриджит Бардо, М. Мастроянни.

Эрэгтэй

Энэ хүн танд ямагт зөвлөгөө өгнө, таны бүх проблемын бэлэн шийдвэр түүнд байдаг юм. Аливаа зүйлд хайр дурлалд ч гэсэн зүй зохистой ханддаг зуршил нь хэнийг ч галзууруулахад хүргэж чадна.

Эхний алхмыг эмэгтэйгээс хүлээдэг. Хэрвээ эмэгтэй нь түрүүлж эхний алхам хийхгүй бол, өөртөө итгэлгүй болдог, бүр өөрөөс нь татгалзаж байна гэж боддог. Ийм үед хамтдаа аз жаргалтай байх өөр хүн хайдаг. Хэрвээ эмэгтэйд таалагдаж байгаагаа ойлговол өөрийн бүх сэтгэл татам байдал мөн сайхан зангаа харуулж эхэлнэ.

Жинлүүр - эрэгтэй сайхан сэтгэл татам байдлаа харуулангуут та түүнээс харьцаагаа таслах амаргүй болно. Хэрвээ та түүнээс явахыг оролдвол тэр таныг санал нийлэхээс өөр аргагүй баримтын тусламжтайгаар буцаана. Тантай маш эелдэг харьцана. Та бүр түүний уур хүргэмээр сул талуудыг нь мартана. Энэ мөчөөс хойш таны тэмцэл дуусна. Түүний мөрөөдөл таны мөрөөдөл болно. Мөн түүнийг аз жаргалтай, инээмсэглэлтэй байлгахын тулд та бүхнийг хийнэ. Түүнийг инээмсэглэхэд эсэргүүцэж чадах хүн маш цөөн.

Тэр гайхалтай дасан зохицох чадвартай. Амжилтанд хүрэхдээ харьцаж буй эмэгтэйдээ найддаг. Түүний сэтгэл булаасан байдал нь бодит ба үүнд илүү ямар ч хуурамч юм байхгүй.

Жинлүүртэй, амьдрал түвшин тайван байхгүй л болов уу. Ааш зан муутай байх үедээ хүнийг санаандгүй гомдоох нь цөөнгүй байдаг. Хааяа бодлогоширсэн үед нь түүний анхаарлыг татахын тулд бүр хашгирах, толгой дээрээ зогсох ч болж магадгүй.

Шийдвэр арай гэж гаргадаг гэхдээ бүр гаргасан хойноо ч алдаа хийжээ ч гэж бодож магадгүй.

Хайр дурлалын арга ухаанд тэр Арслан, Хилэнц, Үхэр зэргийг давах тийм төгс төгөлдөрт хүрсэн билээ. Ямар ч эмэгтэйг өөрийн болгож чаддаг. Өөрийн болгосны дараа цаашаа яахыгаа тэр бүр мэддэггүй. Эмэгтэйн сэтгэлийг булаасны дараа - энэхүү харьцаагаа түр зуурын шохоорхол гэж бодох уу эсвэл чухал харьцаа гэж бодох уу? Хайр дурлал гэж бодох уу? Аль нь юм бол? Эсвэл аль нь ч биш юм болов уу? гэж боддог.

Хэдий хөгширсөн ч эмэгтэй хүнийг сонирхох сонирхол нь буурдаггүй. Хайр дурлал нь түүнийг хэзээ ч залхаадаггүй. Хайр дурлалын явдалд эрт ордог мөн үүндээ их амжилттай байдаг. Эмэгтэйчүүдийн хүрээнд байх нь олонтаа.

Амьдралынхаа турш тэр эмэгтэй хүнтэй байх номхрошгүй дур хүсэл болон сексийн хүсэлтэй байдаг. Юу ч түүний дориун, золбоотой занг дарахгүй. Нийцтэй, зохицсон байдалд хүрмэгцээ заавал алдуурч буцаад таашаал авах дур хүсэлд автагддаг. Энэхүү зовлонтой ба нууцлагдмал сексийн дур хүсэл нь түүний мэдрэлд муугаар нөлөөлж, өвдөхөд хүргэдэг.

Түүний хувьд сексээс өөр чухал юм юү ч байхгүй. Үүний төлөө бүхнийг хаяна: ажлаа ч, гэр бүлээ ч. Янаг харьцаандаа аминч, эмэгтэйгийнхээ сэтгэлийг үл бодон, өөрөө л таашаал авахыг тэмүүлдэг. Тэр эмэгтэйгээ анхаардаг ч үгүй. Түүнд өөрийнхөө оргилуун хүслийг л хангах хэрэгтэй.

Жинлүүр - эрэгтэй нь өөртэйгээ адилхан зантай эмэгтэйтэй учирсан энэ үед л нийцсэн харьцаа ба тайван байдлыг олж авна.

Эмэгтэй хүнд татгалзах дургүй, янаг хайрын харьцаагаа сунжруулах нь үнэнчээр таслахаас илүү хэрцгий гэдгийг ойлгох нь ховор. Тэр "үгүй" гэж хэлэх нь ховор байдаг. Хэн нэгэнтэй шударга бусаар хандаж байгаагаа мэдэрмэгц тэр эргэлзэж эхэлдэг. Түүний хувьд шударга бус байх нь аллагатай л адилхан. Түүний хэрцгий, ширүүн байх дургүй зан нь бүтэлгүй гэрлэлтэнд хүргэдэг. Өөрийн шийдэмгий бус байдлаасаа болж жинхэнэ хайр дурлалаа өнгөрөөж тун магадгүй.

Бараг эмэгтэй хүн бүрийг өөрийн цорын ганц хань гэж үнэлэхэд ч бэлэн байдаг. Түүний нөхөрлөл ба хайр дурлал нь тохиромжгүй байх нь олонтаа. Бүтэлгүй хайр нь түүнийг бага зовоодог ба үүнийгээ гайхмаар хурдан мартаж чаддаг. Өнгөрсөн хайрынхаа төлөө харамсах нь бусад эрэгтэйчүүдээс илүү бага.

Шийдэмгий мөн өөрийг нь хаявал том нүгэл болно гэж итгүүлж чадсан эмэгтэй л зөөлөн зүрхтэй Жинлүүр - эрэгтэйг гартаа атгаж чадна. Ийм урхинд орсон тэрээр азгүй хоригдол болж хувирна. Гэхдээ энэ нь түүний хувьд туйлдаа хүрсэн явдал юм. Тэр ихэвчлэн янаг хайрын явдлаас таашаал авч чадахаар эрх чөлөөтэй байж чаддаг. Гоонь эр байх нь түүнд маш их таашаалтай.

Хэдий энэхүү эрэгтэйг анх харахад танд хамаатай юм бүхнийг сонирхож байгаа мэт үнэхээр санагдах ч таны нууцыг сонирхох нь юу л бол. Та түүнийг ажаарай, хамар доор нь юү болж байгааг 4 тэр анзаардаггүйг та олж харна. Тэр ухаалгаар шүүмжлэн ярилцана гэхдээ энэ нь нөгөө хүнийгээ ойлгох гэсэндээ биш харин тухайн сэдвийн хийсвэр яриа юм. Болох болохгүй бүгдийг харьцуулан ухаалаг, зүйд нийцсэн зүйл ярина. Түүний дүгнэлт нь шударга, нарийн, ашигтай, сайн байна. Гэхдээ тэр таны проблем болон мэдрэхүйд гүн орохыг хүсэхгүй. Сэтгэл судлах нь түүний зан биш.

Жинлүүр бол шүүгч. Хийсвэрээр хэрэгт дурлаж маргалддаг гэдгийг нь ямагт санаж байгаарай. Хов жив ярьдаг хүн юм шиг санагдана гэвч үгүй юм, чалчаа хүн ч биш. Бусдын нууцыг бараг ярьдаггүй. Тиймээс итгэж болно. Түүнд бүх сэтгэлээ нээж болно гэвч энэ нь түүнийг хөндөхгүй. Жинлүүр-эрэгтэйд тохиолддог таагүй явдлуудын эх үүсвэр нь ихэвчлэн хамтрагчийнхаа сэтгэлийг ойлгохгүйгаас болдог. Гэтэл маш сайн зөн билигтэй, саруул ухаантай хүн шүү дээ! Тэр.

Энэ эрэгтэй харамч биш ч мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг. Цуглаан болсон газарт дургүй тул олон хүнтэй газар түүнийг дагуулах хэрэггүй. Шуугиантай хэрүүл, таагүи явдал, хүндрэл зэрэгт туйлын дургүй. Зөвхөн тайван байдлыг л бүхнээс илүүд тооцдог.

Жинлүүр - эрэгтэй моод их дагадаг, язгууртан маягаар хувцасладаг, авгай мэт харагдах нь олонтаа байдаг.

Тэр ихэвчлэн хувь заяатай хүн. Хамт олон түүнд дуртай, учир нь тэр эелдэг найрсаг, ая зантай, хөгжилтэй, сайн сэтгэлтэй. Хэрвээ та өөрийгөө болон гэр орноо эмх замбараатай байлгавал таны нөхөр гайхамшигтай сайхан хүн гэдгийг та хэзээ нэгэн цагт ойлгоно.

Эмэгтэй

Энэ эмэгтэй нь заль мэхтэй, эелдэг зөөлөн ба олон ааштай. Чихэр жимсэнд, гоёл чимэглэлд бас унтах дуртай. Амьдралд хамгийн чухал нь түүний хувьд хайр юм. Тэр уян нялуун ба маш мэдрэмтгий. Таны хайрыг байнга мэдрэх нь түүнд хэрэгтэй. Хэрвээ өөрийг нь хайрлахгүй байгааг мэдэрмэгц тэр аз жаргалаа өөр хүнээс хайн явдаг. Бүтэлгүй хайрын дараа тэр хурдан тайвширдаг. Энэ ордны эмэгтэй ямар ч эрэгтэйтэй таарч тохирно.

Жинлүүр-эмэгтэй хайр дурлалдаа их мэдрэмтгий. Хэдий секс амьдралд нь чухал байр суурь эзэлдэг ч түүний зорилго бол биш юм. Тийм болохоор л түүнд эрэгтэйчүүд олон байдаг. Зөвхөн сексийн тухай яригдаж байвал бүрэн дотносож чаддаггүй.

Тэр бол амархан зохицдог эмэгтэйчүүдийн нэг. Сул дорой эрэгтэйтэй тэрээр нөхцөл байдлын эзэн болно. Харин хүчтэй, чадалтай эрэгтэйтэй сул, дуулгавартай болж юм бүхэнд хүссэнийг нь дагана.

Жинхэнэ хайр л түүнийг төгс өөрчлөнө. Хэрвээ түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байгааг ойлгож мэдэрвэл, тэр хамгийн сэтгэл татам, аятайхан, хөгжилтэй эмэгтэй болно.

Гэрлэсэн тохиолдолд түүний зан байдал өөрчлөгдөж илүү ухаалаг болдог. Таагүй байдлыг намсгаж чаддаг мөн таныг бодлогогүй үйлдэл, шийдвэр гаргахаас чинь сэрэмжилж хамгаална.

Жинлүүр - эмэгтэй нь таны хүзүүн дээр том чулуу мэт өлгөгдөөд байхгүй. Харин бүр таны зам дээр байгаа бэрхшээлийг зайлуулахыг тэмүүлнэ. Гэхдээ өөрийн санаа бодлоо тулгахгүй бөгөөд дараа нь хариуцлага хүлээх болно гэдгээ бас мэднэ. Буруу алхам хийхээс чинь хамгаалан зөвлөхдөө маш зөөлөн ханддаг тул та бараг буруу алхамаа өөрөө олж ойлгосон мэт санагдана.

Энэ эмэгтэй их оюун ухаантай ба нягтлан судлах чадвартай. Ажил хэргийн асуудал дээр чинь туслаж чадна. Асуудлын үндсэн учрыг ойлгохдоо маш хурдан. Шийдвэр гаргахдаа элдэв хөөрлөөс чөлөөлөгдөн хамгийн сайн зөвлөгөө өгнө. Энэ нь түүний олон дутагдалыг нуудаг. Үүнээс гадна, тэр өөрийнхөө дутагдлыг сайн ойлгодог ба үүнийгээ чин үнэнчээр хэлдэг мөн түүний инээмсэглэл, үнсэлт, эелдэг ялдам тэврэх зэрэг нь дутагдалуудыг нь нөхдөг.

Нэг дутагдал нь гэрийн ажлаас төвөгшөөдөг. Эрх чөлөөг их өндрөөр үнэлдэг тэгэхдээ ганцаардлыг тэвчдэггүй. Шинэ найз нөхөдтэй хурдан болдог, оршин суух газраа солихдоо амархан.

Хонь, Хилэнц, Арслан, Үхэр зэрэг ордуудын эрэгтэйчүүд ийм эмэгтэйг шүтэн биширч индэр дээр гаргана, энэ нь түүнд ч их таалагдана. Ингэсэн нь шударга явдал болно учир нь тэр ч гэсэн эрчүүдийг шүтэн биширнэ.

Тэр хэзээ ч бусдын захиаг уншихгүй - энэ нь бүр толгойнд нь ч орохгүй, таны нууцыг задлахгүй мөн эвгүй байдалд оруулахгүй. Таны даргыг өөрийнхөө инэмсэглэлээр татна. Тэр ямагт аргатай.

Ийм эмэгтэйгийн гэр орон нь диваажингийн цэцэрлэг мэт байж болно. Энэ эмэгтэйчүүдийн ихэнх нь гэртээ үнэт эдлэлүүдтэй. Дарс, аятайхан хөгжим, зэрэг тодотголуудад их анхаардаг. Энэ ордны эмэгтэй бол тэр чигээрээ өөрөө гоёмсог, чамин. Бусдад ямагт аятайхан сэтгэгдэл төрүүлдэг.

Моодыг гайхалтай сайн мэдэрнэ, хувцасны хэв маягт их анхаарна, хөх, саарал, цайвар ногоон ба зөөлөн өнгөнд дуртай. Хурц үнэртэй ус сонгодоггүй.

Эмэгтэй хүн байх нь -түүний гол тавилан мөн үүн дээр тэр төгс төгөлдөр лүү тэмүүлнэ. Харин түүний эршүүд ухаан нь түүнийг илүү сэтгэл татам болгодог. Тэр ярих дуртайгаас гадна бас сайн сонсож чаддаг.

Жинлүүр - эмэгтэй зөөлөн бас үүний зэрэгцээ чадалтай. Бүх эмэгтэйчүүд тэнцвэрээ ингэж хадгалж чаддаггүй. Тэр зөөлөн зан аалиар хурц асуудлыг намдаах чадвартай. Аливаа аюулд өөрийгөө хамгаалж чадахгүй зөөлөн бүсгүй гэж бодогдуулна гэвч та эндүүрч байна. Хэцүү бэрхшээлтэй мөчид тэр ган төмрийн аравны ес шиг л болно.

Хэцүү цаг тулгарвал таныг хэн аврахаар ирэхийг хараарай.Таны үүрэг ролийг ч хомстгохгүй, үүнийх нь төлөө түүнд талархаарай. Түүнд ямагт итгэж, найдаж болно.

Хааяа тэр туйлдаа хүрдэг, хэтэрхий их идэх ба уух, эсвэл бүр урт удаан дуугүй байх. Түүний тэнцвэр алдагдсан үед ийм болдог байж магадгүй. Гэхдээ тэр хааяа тэнцвэрээ алдсан ч эрт орой хэзэн нэгэн цагт буцаад зохицсон байдалдаа ордог. Ийм үе нь их удаан сунжирдаггүй. Тэнцвэр нь өөрөө бий болдог бөгөөд та ч үүнд нь туслаж болно.

Түүний үнэлүүштэй чанаруудын нэг нь гоо үзэмжийнхээ цаана өөрийн ухаанаа нууж чаддаг.

Тэр хүүхдүүдээ хайрлана, санаа тавина гэхдээ эрэгтэй хүнийг ямагт нэгдүгээрт тавьдаг. Түүний хүүхдүүд арчаатай, анхаарал халамжаар дутдаггүй. Гэхдээ тэд таны тайван байдлыг алдагдуулбал Жинлүүр шууд хөндлөнгөөс оролцоно. Учир нь зөвхөн таныг илүү аз жаргалтай байлгахын тулд л хүүхэдтэй болж байгаа юм.

Зохицол, нийцэл

Ихэр, Арслан, Нум, Хумх, Хонины ордынхонтой сайн нийцэлтэй, аз жаргалтай, сайхан гэр бүл болно. Мэлхий, Үхрийн ордынхонтой харилцаа холбоо тогтооход таагүй боловч Жинлүүрийнхний сайхан зан хувь заяаны шалгуурыг давж ч мэдэх юм. Охины ордтой нийлэмжтэй. Харин Матрын ордтой янаг амрагийн харьцаа тогтоосноос ажил хэргийн холбоо нөхөрлөлд илүү сайн нийцэлтэй байна.

Махбод

АГААР МАХБОД - Жинлүүр орд нь ухамсартай, саруул ухаантай, бүтээлч, ой тогтоол сайтай, оюунлаг. Эд зүйлс материалаг байдлаас илүү гоо үзэмжийг илүүд үзэж таашаал авдаг. Муу тал нь тууштай биш. Дээрэнгүй, дуураймтгай, завшаан хайгч нар байдаг.

Санаа бодлыг харьцуулах ба тэнцвэржүүлэн үзэх чадвартай.