Хонь - "Гал" махбодитой ордуудаас хамгийн цогтой гал нь юм. Хамгийн унтрашгүй ядрашгүй. Тэднийг анзаарахгүй байх аргагүй. Сэтгэлийн тэнхээ ихтэй хувь хүмүүс. Хөөрүү дэгдэгнүүр зантай ихэнхдээ цочмог ууртай. Халуун цустай, тайлбар тавихад дурамжхан байдаг. Хүмүүс тэдний халуун дотно элэгсэг харьцаанд татагддаг. Тэд бол найрсаг зантай эрч хүчтэй хүмүүс бөгөөд тэдэнд итгэж болно. Хонины ордныхон хүнд хэрэгтэй үнэн зөв зөвлөгөө өгдөг. Тэд шударга бус явдлын эсрэг маш дайчин шургуу тэмцдэг. Бодсон санаснаа бодох юмгүй шууд хэлдэг. Гэхдээ үзэл бодлоо шууд хэлэхдээ юүн түрүүн өөрийн ашиг сонирхлоо боддог бөгөөд бусад хүмүүс нь яах нь түүнд хамаагүй байдаг. Гэвч энэ байдал нь санаатай биш бөгөөд үүнээс болж түүнд уурлах аргагүй.
Тэд тэвчээргүй, хувь заяанд итгэдэггүй амьдрал тэдний атганд байдаг гэж боддог. Хонь нь ихэнхдээ азтай гэвч аз нь харивал азгүй явдлууд тасрахгүй. Тэд зүгээр сууж чаддаггүй амьдралыг үргэлжийн хөдөлгөөнд байх ёстой гэж боддог. Тэд уйтгарлах, уруу царайлж суух дургүй. Энэ ордны хүмүүс нь баатарлаг үйлс байлдан дагуулах чадвартай, асар их энергитэй, эр зоригтой бөгөөд байнга өөрийгөө батлан харуулахыг эрмэлздэг. Хэрэв тэдэнд саад болвол яахаас ч буцахгүй болж бүгдийг бусниулан нураах ба амь биеээ ч хайрлахгүй болтлоо догшин ширүүн болдог.
Хонины ордныхон их итгэмтгий, эгэл жирийн бөгөөд хүүхэд шиг шулуун шударга. Тэднийг амархан хуурч мэхлэж болно. Тэдэнд нууцлах хуурч мэхлэх зан байхгүй. Хонины ордныхон бараг худлаа ярьдаггүй, хов жив хөөцөлддөггүй. Тэд их эмзэг, хүмүүсийг муу мэддэг учир санасанд нь хүрээгүй тохиолдолд ихэд гутардаг.
Энэ ордыхон зорилгодоо хүрэхдээ шулуун замаар явах гэж оролддог. Тэд төлөвлөгөө, удирдамж г.м. зүйлс хийдэггүй. Хонь тэсвэр тэвчээр муутай, муу санаагүй, бүх зүйлд хэт шууд байдлаар ханддаг.
Тэдний гол зан чанар - нээлттэй, илэн далангүй байдал. Тогтвортой байж чаддаггүйгээс болж хариуцлага хүлээх чадвар муутай.
Хонь нь 2 янз байдаг.
1. Бие сайтай, эрүүл чийрэг, хөнгөн шингэн, баяр баясалтай.
2. Сул дорой тэдэнд сайн хоол унд, биеийн тамир, хөгжил хөдөлгөөн үнэнч нөхөд дутагддаг.
2026 оны 10 сар
Хонь, Өрнийн зурхай
03.21 – 04.19Хонь, Энэ сарын зурхай
Энэ сарын зурхай
Зурхайн мэдээлэл олдсонгүй.
Зан байдал
Амжилт, бүтээл
Танд өөрийгөө хөгжүүлэхийг шаардах олон чухал өөрчлөлтүүд гарна. Ингэснээр та юу хүсэж, юунд тэмүүлж байгаагаа урьд өмнөхөөсөө ч илүү ойлгох болно. Таны романтик байдал таныг урлаг, хөгжим зэрэг олон зүйлд амжилт олох боломж олгоно. Үйлдвэрлэлийн олон арга зам олж, эрх мэдлээ гартаа авах боломж гарна. Хэдийгээр пүүс компанидаа сэтгэл хангалуун бус байх ч сонирхолтой, таатай үр дүнд хүрч чадна. Таны хувийн санхүү хэлбэлзэнэ, гэвч зөв төлөвлөлтийн ачаар тогтворт орж чадна. Хэрэв та шинэ, илүү өрсөлдөөнтэй ажил хайж байгаа бол боломж бага байна. Аялал жуулчлалын хувьд та гадаад явж нэлээн их шинэ зүйл сурч ирэх боломжтой. Удаан хугацааны нөхөрлөл тань хол газар явснаар сэргэнэ. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байна, ялангуяа жилийн эхний хэдэн сард. Мөн та илүү мэдрэг байх хэрэгтэй. Өөрийн хоол тэжээл тань тэжээллэг эсэхэд анхаар. Хайр дурлалд гүн мэдрэмж нөлөөлж нөхөрлөлийг зузаатгана. Өөрийн хүч чадал, сул дорой байдлыг ухамсарлах нь өөрийн хайртай хүнд зүрх сэтгэлээ нээж үнэнч байхад хялбар болгох болно.
Эрүүл мэнд
Туйлширдаг хүмүүс, эсвэл тэд эрүүл цовоо байна, эсвэл өвдөөд үхэх дөхнө. Ихэнхдээ хэнэггүй хүмүүс. Толгойдоо орсон болгоноор оролдож, өөрийгөө туйлшруулсанаар даралт нь ихэсч нойргүйднэ, зүрхний шигдээс, шар өвчин тусах мөагадлалтай. Өвчтэй хониноос илүү өрөвдөлтэй үзэгдэл гэж үгүй. Гэтэл хонины орд бол эрүүл энхийн бэлгэдэл мөн агаад амьдралын зөв хэв маягийг дагавал залуу нас, хүч чадлаа олон жил хадгалж чадна. Өвчний аливаа илрэлийг үл тоомсорлох бөгөөд ингэснээрээ өвчнөөс саллаа гэж үзнэ. Эмч нарын үгэнд төдий л орохгүй, өөрөө тэднээс илүү мэддэг гэдэгтээ итгэлтэй байдаг. Ер нь өөрийн эрүүл мэндийг тоодоггүй гэж хэлж болно. Тэвчээргүй өвчтөн. Түүний өвчинд хандах хандлага гэвэл оронд хэвтэлгүй хөдөлж байх, бууж өгөхгүй байх, секс хэрэгцээгээ хязгаарлахгүй байх явдал юм. Толгой нь хамгийн эмзэг байдаг тул өвддөг. Эрүүл байхын тулд: Хатгалга авах, хоолой өвдөхөөс сэргийлж, шүд буйлаа эмчид байнга үзүүлж, амны хөндийн үнэрийг анхаарах ёстой. Тэд түргэн уцаарладаг, гэтэл тайван байснаар сэтгэл санаа өөдрөг явна. Сэтгэлийн хөдлөлөө тэвчиж, согтууруулах ундаа муу нөлөөтэйг анхаарч, жимс ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэгтүн. Нүдний хараагаа анхаарах ёстой. Энэ ордынхон бусдыгаа бодвол амархан өтөлдөг тул бэлгийн бойжилтын үедээ бэлтгэл сургууль хийх ёстой. Бэлгийн сулралтай эрчүүдийнхээ тоогоор 2-рт ордог.
Ажил, мэргэжил
Хонь нь тушаал дэвшихдээ амжилт олно. Бусад хүмүүс над шиг ингэж ажиллаж чадахгүй гэдэгт итгэлтэй байдаг. Тэд хөдөлмөрч бөгөөд огт залхуурдаггүй. тухайн байдлын голыг нь маш хурдан олдог. Тэд гялалзсан ухаантай боловч ярихаасаа өмнө хийх хэрэгтэй гэдгийг анзаардаггүй. Ихэмсэг зангаа үзүүлэхээ урьтал болгодог.
Энэ ордныхон маш эртнээс мэргэжлээ сонгосон байдаг. Зарим нь бүр дунд сургуульд байхдаа ямар мэргэжилтэй болохоо шийдсэн байдаг. Хонь тэргүүлэгч байх бусдаас бүх юмаараа илүү байхыг хүсч тэмүүлдэг. Хонь хүмүүстэй зөв харьцаж чаддаг түүнчлэн галтай төмөртэй ч адил.
Хонины ордыхонд нэг хэвийн хэвшмэл амьдрал харшилдаг. Тэдэнд өөрчлөлт, хөдөлгөөн, аз туршилт хэрэгтэй. Тэд шинэ зүйл бүхнийг дэмжигч. Хонь удирдагч байх дуртай. Алдартай цэргийн жанжин, хуульч, мэс засалч, уран барималчид түүнчлэн тэд оюуны ихээхэн чадвартай тул зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн төрдөг. Тэд маш амжилттай радио, телевиз болон олон нийтийн байгууллагад ажиллаж чадна.
Алдар нэр ба мөнгө хоёрын алийг нь сонгох вэ? гэвэл, тэр алдар нэрийг сонгоно. Хонь мөнгийг олж ч чаддаг зарж ч чаддаг. Хонь бизнест болон урлагт маш их амжилт олж чадах боловч тэвчээргүйгээсээ болж эхэлсэн үйлсдээ тууштай байж чаддаггүй.
Хонины ордыхний дэргэдэх бусад хүмүүс өөрийн хувь хүний онцлогоо харуулахад тун хэцүү. Тэд биелэшгүй бүтэшгүй зүйлийн төлөө их хөөцөлддөг. Шинэ сонин санаа болгон хонины ордыхноос гардаг. Тэд зохион бүтээх чадвартай бөгөөд өөрийн гэсэн зам харгуй гаргахыг хүсдэг. Хонь голчлон хошигнол маягаар ярих дуртай тэд хурдан уурлаж уцаарладаг боловч мөн хурдан гомдлоо мартдаг. Хэрэв өөрийн буруугаас бусдыг гомдоосон бол дайсныхаа өмнө хүртэл уучлалт гуйж чадна.
Тэд зөвхөн өнөөдрөөр амьдрана. Өнгөрсөн үед гарсан алдаа оноог огт тоохгүй. Хонь өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрөх дургүйгээр барахгүй олж харахыг ч хүсдэггүй. Тэдэнд тухайн цаг тухайн минут л чухал. Тэдний хувьд саарал өнгө гэж байхгүй, эсвэл хар эсвэл цагаан л гэж байдаг. Хонь - туйлшрагчид.
Хонины хэт их энерги нь туйлдаадаг боловч хэрэв хүсвэл бас тайван байж чадна. Тэд гараа хумхиад зүгээр суугаад амжилт олохыг огт санаархдаггүй.
Хонь ихээхэн уудам сэтгэлтэй бусдад бэлэг өгөх сайн сайхныг хүртээх дуртай бөгөөд түүнийхээ хариуг нэхдэггүй.
Тэд хүмүүсийг аз жаргалтай болгож чаддаг.
Хайр дурлал, гэр бүл
Хонь хайртай хүнээ найз нөхдөө өөрийн махбодь болох гал эсвэл агаарыг сонгох нь чухал. Агаар нь галд зайлшгүй хэрэгтэй. Махбодь ус ба газар нь галтай зохицохгүй. Ус нь галыг унтраана, гал нь газрыг шатаана. Хонины ордыхон нилээд секси. Залуу наснаасаа хайр дурлал, сексийн амьдралд ордог бөгөөд үүнээс болж зөрчилдөөн үүсдэг. Ямарч насан дээрээ анхны харцаар дурлаж чадна. Хонь боломжгүй зүйл рүу их тэмүүлдэг ба ямарч үнээр хамаагүй авахыг оролддог, юугаа ч хамаагүй золиосолдог.
Хонь хайр дурлалд гэнэн хөөрүү. Түүний хувьд хайр дурлал нь адал явдал өөрчлөлт шинэчлэлт. Дурлалаас хурдан уйддаг. Хонь нилээд оройтож 30 -35 насандаа гэрлэдэг. Гэр бүлийн хүн тэвчээртэй байж Хонины эрх чөлөө, ааш зан, эрч хүчийг болгоомжтой зөв залах хэрэгтэй.
Хонины ордыхон сайн эцэг эх бөгөөд хүүхдүүдээ хайрлаж тэднээрээ бахархах дуртай. Хүүхдүүддээ сайн зөвлөгч сайн найз нь. Гэвч үүний хариуд зарчимч дуулгавартай байхыг шаарддаг. Хонь зохион бүтээх, засаж сэлбэх, спортоор хичээллэх аялалаар явах дуртай.
Эрэгтэй
Хонь-эрэгтэй нь наснаасаа залуу харагддаг. Тэсвэргүй, зоригтой, өөртөө итгэлтэй. Ямагт урагшаа тэмүүлж явдаг. Заримдаа хүйтэн хөндий болдог боловч огт танихгүй хүмүүсийг ч өөртөө татаж чадна. Хэрэв хүсэл нь биелэхгүй бол тэсвэрлэхийн аргагүй ааштай бэртэгчин болж хувирдаг.
Хонь хүүхэд шиг онгирох гайхуулах дуртай. Эдгээр хүмүүс 2 янзын ааш авиртай. 1. Хүй нэгдлийн хүн шиг эмэгтэй хүнийг хүчээр эзэмдэж сексийн хүслээ хангаад дараа нь орхин оддог. 2. Хайртай эмэгтэйнхээ өмнө мундаг баатар болж харагдах ямар нэгэн гавъяа байгуулахыг эрмэлздэг.
Дурлалд тачаангуй бөгөөд өөрийгөө давтагдашгүй цор ганц гэж боддог. Дурлал ч бай сонирхол ч бай эмэгтэй хүнийг өөрийн болгохыг хүснэ. Үүний төлөө мэхлэх хуурах цадиггүй зан гаргахаас буцахгүй. Эцэст нь өөрөө өөртөө баахан түвэг учруулна. Зорилгодоо хүрэхийн тулд маш их хүч зарсаны дараахи учрал нь түүнд утгагүй юм шиг санагдана. Тэр түр зуурын дурлалын холбоонд дургүй.
Хонь-эрэгтэй өөрийгөө сайн арчилдаг. Түүнтэй байхдаа уйтгартай сонирхолгүй ичимтгий байж болохгүй. Дэргэд нь нүүр царай үс зүс хуруу хумсаа янзалж болохгүй.
Хонь дурласан үедээ үнэнч бөгөөд хуурамч зангүй. Олон эмэгтэйтэй нэгэн зэрэг дурлалын холбоонд ордоггүй. Салах цаг ирэхэд хонь бүхий л байдлаараа бүх юм дууссан гэдгийг үзүүлдэг.
Тэрээр туйлын хартай. Өөр эр лүү аятайхан харах л юм бол тэр танийг өршөөхгүй. Хэрэв түүний араар тавибал тэр шууд сална. Өөрийгөө бусдаас илүү гэж боддог тул эрх мэдлийг ганцаар эдлэхийг хүсдэг. Түүнд зааж сургахад тун дургүй. Гэхдээ өөртөө итгэлтэй байдал нь үнэн хэрэгтээ баг бөгөөд цаана нь бүгдээс нууцалж байдаг ядмаг зан бий.
Түүний зөв ч байсан буруу ч байсан дэмжих ёстой. Хонь-эрэгтэйн дуртай юманд та дуртай, дургүй юманд та дургүй байх ёстой. Тэр таниас туйлын үнэнч байхыг шаардана. Хэрэв та хайртайгаа түрүүлж хэлвэл таниас зугатаана.Түүний дурлал их хэцүү. Хэт ойртож эсвэл хэт холдож болохгүй. Бага зэрэг нууцлагдмал байх хэрэгтэй.
Хэрэв та өвдөж зовох амьдралд чинь гай зовлон тохиолдвол таны дэргэдээс холдохгүй. Хонь танд мөнгө зарцуулах, магтаалын үг хэлэх, тантай ярилцаж суухдаа дуртай байх болно. Тэрээр эмэгтэй хүний биэ даасан байдалд дуртай боловч эхнэр болох эмэгтэй нь үгээр нь байж захирагдах ёстой.
Хонь харамч биш гэхдээ түрийвчээ бариад амьдралыг өөрөө зохицуулахыг хүснэ. Ихэнхи нь гэртээ суух дургүй. Эхнэр болох эмэгтэй ухаан зарж эр хүнийх нь хувьд хүндэтгэж байнга магтаж зөв залах хэрэгтэй.
Тэдний амьдралын гол утга учир нь ажил юм. Хонь маш сайн ажилтан боловч мэдрэлийн ядаргаанд ихээхэн өртдөг. Хүүхдэд хайртай бөгөөд сайн эцэг болж чадна.
Эмэгтэй
Дурлал түүний хувьд чухал мэт боловч үнэн хэрэгтээ өөр бусад сонирхол нь илүү давамгайлна. Эр хүнгүйгээр удаан хугацаагаар байж чадна. Өөрийгөө эр хүнээс дутахгүй гэж боддог учраас хайр дурлалд ч амьдралд ч тэргүүлэх хүсэлтэй байдал нь эрчүүдийг эмзэглүүлдэг.
Бүх ордуудын эмэгтэйчүүд дотроос ганцхан Хонь эмэгтэй эр хүнд гэр бүл болох санал тавьж чадна. Тэрээр эр нөхрөө өөрөө сонгохыг хүснэ. Хэрэв хүслээр нь болохгүй бол хойноос нь хөөцөлдсөөр өөрийн болгож санаа амарна.
Хонь-эмэгтэй маш хүчирхэг эмэгтэй. Гаднаа эелдэг даруу мэт боловч цаанаа эршүүд зантай. Тэр магтаалд тун дуртай.
Хайр сэтгэлтэй үедээ танд үнэнч байх болно. Та хойноос нь гүйгээд байвал дургүйцэж, холдвол сонирхол нь буурна. Эр хүнийг атгандаа байлгах дуртай. Түүгээр ч үл барам орондоо хүртэл зааж сургана. Түүнд эрэмгий хүчтэй эр хүн хэрэгтэй.
Сексээс тэр болгон таашаал авдаггүй боловч харин хайрт хүндээ бүрэн таашаал өгч чадна. Хайр дурлалаас болж түүнд ихээхэн проблем үүсдэг ба зарим нь бүр эмгэнэлтэйгээр төгсдөг. Хонь эмэгтэй нь ертөнцийг тэр аяаар нь түүнд бэлэглэх эр хүн хайж явдаг. Гэтэл ийм эр хүн ховор учир хонь ихэвчлэн ганцаар амьдардаг.
Тэр эр хүнээс их зүйл шаарддаг боловч буцаагаад 2 нугалж хариулдаг. Хонь танд бэлэг сэлт өгч мөнгө зээлүүлж өвчтэй үед чинь асарч сувилж ажилд чинь туслах болно. Эргээд таньд яг ийм шаардлага тавина. Та түүнийг зовоход зовж жаргахад жаргах ёстой. Мөнгө эд хөрөнгөнд шуналгүй. Хайр дурлалд хардамтгай. Хэрэв түүний сэтгэлийг шархлуулбал гал нь мөс болон хувирч хэзээ ч хайлахгүй. Энэ тухай мартаж болохгүй.
Хонь-эмэгтэй хайртай хүнийхээ дутагдалыг харахгүйг хичээдэг ба байнга өргөмжилж байдаг тул хайртыг нь муулж болохгүй. Хонь нь эрчүүдийн хүрээнд байх дуртай. Хонь нэгэн зэрэг 2 эрд дурлах нь ховор. Тэр хэт үнэнч. Аальгүй зангүй учир дурлалдаа шулуун шударга хандана. Түүний сэтгэлд нэг тийм хүчтэй бөгөөд ариун юм байдаг. Дурлалд эр эм хоёр эрх тэгш байх ёстой гэж үздэг.
Хонь бол ажил хэрэгч эмэгтэй бөгөөд албан тушаал эрх мэдлийг амархан олж авч чадна. Бараг бүгд боловролтой байдаг. Таний төлөө ажлаа хэзээч хаяхгүй. Түүнээс ямар нэгэн зүйл нууцлах хэцүү.
Хонины үзэл бодол өөдрөг сэтгэлийг, амьдралын нугачаа нухчин дарах хүнд үед түүнийг хайрлан хамгаалаарай. Танийг ийм байдалд орвол хонь алдар нэрээ гавъяа зүтгэлээ орхиод хайртынхаа төлөө явах болно.
Хэрэв та Хонины ордонд төрсөн эмэгтэйтэй гэрлэх гэж байгаа бол түүнийг зөвхөн гэрийн ажил хийгээд сууна гэж бүү сана, хэдийгээр сайн эзэгтэй боловч тэр гэрийн ажилд дургүй.
Хонь танийг хэзээч залхаахгүй. Тэр өвчин зовлон тоочиж ядарсан зүдэрсэнээ гайхахгүй. Харинч эсрэгээр таны сэтгэлийг хөвсөлзүүлнэ.
Хонь эмэгтэй түр зуурын санхүүгийн бэрхшээлийг даван туулах чадвартай. Өөрөөсөө бага мөнгө олдог эр хүнийг хаяж явахгүй ч хэзээч хүндэтгэхгүй Тэрээр нилээд өөнтөгч, нас сүүдрийг нь асуухад дургүй. Сайн эх бөгөөд хүүхдүүддээ хэрэгтэй бүх зүйлийг өгч чадна.
Хэрэв та ажил ихтэй тул оройтож харина гэж утасдвал хонь танийг үнэн хэрэгтээ хаана байгааг шалгаад мэдчих чадвартай. Хэрүүл хийсэн ч хурдан биээ барьж чаддаг, өш хонзон санадаггүй, өөрийнхөө үсийг ч зулгаадаггүй.
Хонь эмэгтэй ухаалаг бөгөөд царайлаг, тэднийг Рубенсийн Тицианы алдарт уран зургаас харж болно. Тэд нар сүүлийн үеийн загвараар хувцасладаг.
Түүний байнга инээмсэглэж байдаг царай нь баг бөгөөд бамбай нь юм. Хэрэв та Хонь эмэгтэйг номхотгож чадвал үнэнч бөгөөд цоглог, ухаалаг бөгөөд энэрэнгүй, сэтгэлийн тэнхээтэй бөгөөд эрч хүчтэй эмэгтэйг өөрийн болгож чадна.
Хонь таны алдагдсан мөрөөдлийг чинь эргүүлэн авчирна.
Зохицол, нийцэл
Хумх болон Хонины ордынхон сексийн гайхалтай нийцэлтэй. Арслан, Ихэр, Нумын ордынхонтой харилцаа холбоо тогтоовол маш сайн. Эдгээр ордууд нь амгалан зангаараа, амьдралд хандах гүн ухаанч хандлагаараа Хонины ордынхныг номхруулдаг. Үерхэл нөхөрлөл болоод гэрлэлт, хайр дурлалын асуудалд Хилэнц, Загасны ордынхноос холхон байхыг хичээвэл зохино. Мэлхийн ордын бойтог удааныг, Жинлүүр, Матрын ордынхны хуучинсаг үзэл, сэтгэх чадвар муутайг тэвчдэггүй. Үхэр болоод Охины ордынхонтой хүйтэн хөндий харьцаатай. Үхрийн ордтой ердийн харьцаатай.
Махбод
ГАЛ МАХБОД - Хонь орд нь тэмүүлэлтэй, тачаалтай, урам зоригтой. Энэхүү махбодид төрсөн хүмүүс болгоомжгүй, ямагт ялалтанд тэмүүлж байдаг. Хүмүүсийг захирах удирдах дуртай. Хүсэл нь амьдралаас тасархайдуу. Түлш байгаа цагт гал нь асна. Гал эргэн тойрондоо шуналтайгаар нэвтэрдэг. Харин шинэлэг юм нь алга болонгуут унтардаг. Нэг хэвийн ажил тэдэнд тохирохгүй. Гал махбодид төрсөн хүмүүст янз бүрийн санаачлага гаргах даалгавараа хурдан өөрчлөх эрх чөлөө хэрэгтэй. Тэд зөвхөн анхдагч байхыг хүснэ. Өөрийнхөө хүч чадл ыг тооцоолж чаддаггүй. Өөрийгөө хэт өргөмжилдөг. Тэд энерги ихтэй хүмүүс.
Хонь: огцом, давилиун, ухас ухас хийсэн хэт тэмүүлэлтэй.
Тэд бүгд маш аминч, бэртэгчин араншинтай.
Хонь ийм зантайгаа өөрөө ч ойлгодоггүй. Үүнийгээ "хүмүүст ингэх нь илүү дээр" гэж үздэг.