Үндсэн агуулга руу шилжих
NTV ачаалж байна
NEWSFM
Улаанбаатар2026.10.27 · Мя
← Дорнын зурхай

2026 оны мөр гаргах

1974 онд төрсөн бар

Эмэгтэй

53 нас
Суудал
Гал
Мөр гаргахдаа
"Ум базар пад дагийни хум мама бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншиж дуусаад гэрээсээ гарч цог хийморийн зүг буюу зүүн урд зүгт гараад, замдаа зүүн хойд зүгт харан зогсоод шүдэнз зурж гал гаргаж цээрээ арилгаад буян хишгийн зүг буюу чанх урд зүгээс ирнэ.
Мэнгэ
(Төрсөн: 8, Эрхшээсэн: 3)
Урвасан жил
Бич
Нээгдсэн үүд
Байхгүй

Чулууны зурлага

Амь
ХХ
Бие
000
Эрхтэн
ХХ
Хийморь
000
Сүлд
Х0

Анхаарах зүйлс

Зээрд зүсмийн адуу, улаан өнгийн эд, арьсан эдлэл зэргийг бүү ав энерги үгүйрнэ, авбаас засал хийлгэ. Улаан хөрст газар нутаглах ба худалдаж авах, ухаж ашиглах бол гэм их тул засалд шамд. Мэс ажилбар, зүү төөнүүр, эм ууж эхлэхээр бол сар бүрийн шинийн 1,5,7,9 нд гайсал их тул засалтай. Унаа мал унах болон төмрийн аюулаас болгоомжил бэртэх шалтгаан их тул барцад саадаа Сандуйн жүд уншуулж зас. Улаан идээ бүү гарга гарзын үүд нээгдэнэ. Намрын сүүл нохой сард баруун хойд зүгт хол замд явбал засал хийлгэж яв эс бөгөөс од харшина барцад их.

Уншуулах ном

  • Цагаан шүхэрт
  • Ширнэн
  • Сундуй
  • Дорж намжин
  • Лусын сан
  • Лхам
  • Чогжү мүнсэл
  • Дарцага хийсгэ
  • Түнсүм

Эх сурвалж: Эрдэнэ Зуу хийд - erdenezuu.mn/zasal; Дондүвлин хийд - donduvlin.mn/zasal

Эрэгтэй

53 нас
Суудал
Ус
Мөр гаргахдаа
"Ум гарма дагийни хум мама бизъяа суха" тарнийг 7-21 удаа уншиж дуусаад гэрээсээ гарч цог хийморийн зүг буюу зүүн зүгт алхаад, замдаа баруун зүгт харж зогсон ус асгаад дээгүүр нь алхан гарч буян хишгийн зүг буюу хойд зүгээс ирнэ.
Мэнгэ
(Төрсөн: 8, Эрхшээсэн: 3)
Урвасан жил
Нохой
Нээгдсэн үүд
Огторгуй үүд

Чулууны зурлага

Амь
000
Бие
000
Эрхтэн
000
Хийморь
ХХ
Сүлд
000

Анхаарах зүйлс

Шар, хар өнгийн эд авах, усны амьтны болон гахайн мах идвээс энерги үгүйрнэ. Лусын хорлолд өртөх магадлал өндөр жил тул үе мөч, дотор эрхтнүүдээ анхаарах. Булаг шанданд бохир оруулах болон худаг малтвал лусын хорлолтой. Гол мөрөнд усанд орвол барцад ихтэй. Гол үерлэх үеээр болгоомжил! Энэ жил ураг барилдахыг цээрлэ эв түнжингүй болно. Зуны дунд морь сард барцад их тул сүлд дуудуул. Хонь, тахиа сард хол явбал хэл ам хэрүүл тэмцэлтэй тул засал хийлгэж яв. Тахиа сарын шинийн 15-ны өдөр үдийн хойно өмнө ба зүүн зүгт хол явбал адын хорлолтой тул засалтай.

Уншуулах ном

  • Цагаан шүхэрт
  • Ширнэн
  • Сундуй
  • Дорж намжин
  • Лусын сан
  • Лхам
  • Чогжү мүнсэл
  • Дарцага хийсгэ
  • Түнсүм

Эх сурвалж: Эрдэнэ Зуу хийд - erdenezuu.mn/zasal; Дондүвлин хийд - donduvlin.mn/zasal